АНУ-ын хөгжмийн уран бүтээлч "Lil pump" монгол улсад ирж XMF-д оролцоно

admin
АНУ-ын хөгжмийн уран бүтээлч "Lil pump" монгол улсад ирж XMF-д оролцоно
Хуур хөгжмийн наадам (XMF) нь 2022 оны 8-р сарын 19-нд төв цэнгэлдэх хүрээлэнд болох XMF-н тайзнаа зохион байгуулагдах гэж байна. Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх, Төв Ази бүс нутгийн жуулчдыг татах дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх зорилготойгоор 2017 оноос хойш амжилттай зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, АНУ-ын реппер “Lil Pump” Монгол Хуур хөгжмийн наадамд хүрэлцэн ирэхээр болсныг онцгойлон дуулгаж байна. Lil Pump нь 2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаар олонд хурдацтай танигдсан. Энэхүү уран бүтээл нь тухайн оны шилдэг 100 дууны топ 3-т бичигдэж платинум цол хүртэж байсан бөгөөд Youtube сувагт 1.1 тэрбум үзэлт авсан бүтээлтэй. Тус дуучин нь 2017 оноос өнөөг хүртлэх хугацаанд гурван цомог болон сингл дуунууд гаргасан бөгөөд тус уран бүтээлүүдэд нь Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран олон олон хит дуунуудыг гаргасан. Энэ жилийн XMF Reborn хөгжмийн тасалбарыг www.boxoffice.mn захиалгын цоо шинэ цогц онлайн платформоор дамжуулан 2022 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн урьдчилсан тасалбар буюу Early Monkey Ticket 69,000₮ үнэтэй 2022.08.01ны өдөр хүртэл борлуулагдаж,  2022 08.01-19  хүртэл GA Ticket буюу энгийн тасалбар 109,000₮ төгрөгийн үнэтэй борлуулагдах аж. Мөн XMF Reborn хөгжмийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Circle Park групп ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар BRB agency агентлаг зохион байгуулж байна. Энэ жил наадмын зохион байгуулагчдын зүгээс анх удаа Монгол улсдаа дэлхийн хэмжээний од авчирч байгаагаас гадна наадмын зохион байгуулалт, орц гарц, хог хаягдал, үзэгчдийн бие засах өндөр хүчин чадал бүхий шийдэл, experience zone, тайз засал зэрэг наадмыг чанарын өндөр түвшинд хийхээр төлөвлөжээ. Наадмын үзэгчдийн нэвтрэх насны доод хязгаар одоогоор 16 нас байхаар тогтоод байгаа юм байна. Монгол улсад ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх дотоодын хөгжмийн наадмын анхны салхийг XMF түрүүлж хийлээ. Наадмын зохион байгуулагч нарт амжилт хүсье.  

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмж олгох ХУВААРЬ
Монголын хоккейн баг Ази, Далайн орнуудын өсвөрийн аваргаас хүрэл медаль авлаа
Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэнэ
“Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөр Булган аймагт хэрэгжиж байна
"330 сумын 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай"
СТАТИСТИК: 2024 онд 17 мянган иргэн орон нутгаас нийслэлд шилжин ирсэн
Зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орууллаа
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Говийн нутагт +25...+30 хүрч халах бол Дорнод Дарьгангын талд нойтон цас орно
Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмж олгох ХУВААРЬ
Гэмтлийн сэргээн засах чиглэлээр 0-17 насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг үзүүлнэ
Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай маргааш өрсөлдөнө
Маргааш цахилгааны шугамд засвар үйлчилгээ хийх байршлууд
Шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна