“Orphan First Kill” киноны шинэ зураг, үйл явдлын хураангуйг анх удаа цацлаа

admin
“Orphan First Kill” киноны шинэ зураг, үйл явдлын хураангуйг анх удаа цацлаа
2009 онд нээлтээ хийсэн “Orphan” киноны өмнөх үйл явдлыг өгүүлэх “Orphan: First Kill” кино гарах талаарх мэдээ үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа билээ. 2022 оны 1 сарын 28-нд нээлтээ хийх талаар таамаг твиттерт бичигдэж байсан ч “Paramount Pictures” албан ёсны ямар ч мэдэгдэл хийгээгүй юм. Харин “Orphan: First Kill” киноны гол дүрд ахин тоглож буй жүжигчин Изабель Фьюрманы Эстерийн дүрийн зураг өнөөдөр цацагджээ. Киноны дараагийн ангид гипопитуитаризм (өнчин тархины булчирхай хангалттай даавар үүсгэдэггүй эмгэг) оноштой Эстер сүүлд үрчлүүлсэн айлд ирэхээсээ өмнө ямар үйл явдал өрнөснийг харуулах аж. Эстонийн сэтгэцийн эмнэлгээс оргож, чинээлэг хос Кэйти, Ричард Мауэрова нарын алга болсон хүүхэд болж жүжиглэх түүнийг төрсөн охиноо биш болохыг удалгүй ээж нь ойлгоно. Гэсэн ч нөхөр Ричард эхнэрийнхээ үгэнд итгэлгүй түүнийг галзуурсан гэж үзсэнээр кино цааш өрнөх аж. Эстерийн дүрийг бүтээж буй Изабель Фьюрман “Бага байхдаа тоглож байсан дүрийнхээ насыг өөрчлөлгүй дахин жүжиглэсэн жүжигчин бараг л байхгүй байх. Ингэж жүжиглэх нь үнэхээр сонирхолтой ч бага зэрэг санаа зовж байна. Учир нь би хүүхэд шиг өөрийгөө нууцалсан 33 настай эмэгтэйн дүрд тоглохдоо өөрөө арван настай хүүхэд байсан. Харин одоо би хүүхэд шиг л жүжиглэхэд хангалттай, учир нь би одоо аль хэдийн насанд хүрчихсэн” хэмээн  дүрийн талаарх ярилцлагадаа дурьджээ. Эх сурвалж: Movieweb

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

“Улаанбаатар марафон 2024” гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
Улаанбаатарт үерийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх системийн төслийн суурь судалгаа эхэллээ
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмж олгох ХУВААРЬ
Монголын хоккейн баг Ази, Далайн орнуудын өсвөрийн аваргаас хүрэл медаль авлаа
Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэнэ
“Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөр Булган аймагт хэрэгжиж байна
"330 сумын 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай"
“Улаанбаатар марафон 2024” гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
Жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох тэмцээнд Монголын 17 тамирчин оролцоно
Улаанбаатарт үерийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх системийн төслийн суурь судалгаа эхэллээ
100 сая модыг 13 аймгийн нутагт экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулна
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Говийн нутагт +25...+30 хүрч халах бол Дорнод Дарьгангын талд нойтон цас орно
Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмж олгох ХУВААРЬ