Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тус албан тушаалд томилжээ.

Томилгоотой холбогдуулан Ерөнхий сайд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, төрийн бүтээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд ЗГХЭГ манлайлан ажиллах ёстойг онцолсон байна.

Б.Бат-Эрдэнэ нь өмнө нь ЗГХЭГ-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан туршлагатай.