Улаанбаатар хотын Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Киргиз Улсын нийслэл Бишкек хотын орлогч дарга А.Муратбек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр хотын ах дүүгийн найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцжээ.

Талууд агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээвэр, хот байгуулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Бишкек хотын төлөөлөгчид хатуу хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологийг нэвтрүүлсэн туршлагаа танилцуулжээ.