Финландын хөгжмийн зохиолч Кайя Саариахогийн 2006 онд туурвисан “Adriana Mater” дуурь Их Британид анх удаа бүрэн хэмжээний тайзнаа тавигдаж эхэллээ.
Лондонгийн Coliseum театрт арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл тоглогдох уг бүтээл нь дайн, эх хүн, хайр, хүний амьдралын сонголтын тухай өгүүлдэг.
Тоглолтыг Аннилиз Мискиммон найруулж, ENO-гийн хөгжмийн удирдаач Андре де Ридэр удирдаж байна.
Энэхүү бүтээл нь орчин үеийн сонгодог хөгжмийн урлагт чухал байр суурь эзэлдэг дуурийн нэг бөгөөд зохиолч Кайя Саариахо 2023 онд таалал төгссөнөөс хойш түүний уран бүтээлийг олон улсын тайзнаа дахин таниулахад онцгой ач холбогдолтой юм.