Дэлхийн хөрөнгийн зах зээл арваннэгдүгээр сарын сүүлийн өдрүүдэд өсөлт үзүүлж, АНУ, Европ, Азийн голлох биржүүдийн хувьцааны индексүүд нэмэгдлээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, Японы Nikkei индекс 2.1 хувь, Японоос бусад Азийн зах зээлийн хувьцааны индекс 1.8 хувь, Европын зах зээл 1 хувиар өссөн байна.

Мөн АНУ-ын Nasdaq индекс 1.5 хувь, S&P 500 индекс 1.1 хувиар нэмэгджээ.

Гэвч арваннэгдүгээр сарын турш технологийн компаниудын хувьцаанд борлуулалтын дарамт үргэлжилсэн бөгөөд хиймэл оюун ухаанд оруулсан асар их хөрөнгө оруулалт ирээдүйд хэр хэмжээний ашиг авчрах талаар хөрөнгө оруулагчдын болгоомжлол хэвээр байна.

Энэ өсөлтийг зах зээлийн тогтвортой сэргэлт гэж дүгнэхэд эрт байгааг шинжээчид анхааруулжээ.