100 сая модыг 13 аймгийн нутагт экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулна

admin
100 сая модыг 13 аймгийн нутагт экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулна

Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан.

Түүнчлэн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан юм.

Энэ хүрээнд Ногоон хөгжлийн төслийн нэгжийг байгуулж, 100 сая модыг 13 аймгийн нутагт орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах “Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Үүнд:

  • Хангайн бүсэд 33 сая мод,
  • Говийн бүсэд 30 сая мод,
  • Суурьшлын бүсэд 27 сая мод,
  • Хамгаалалтын зурваст 10 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.

Тухайлбал, бэлтгэл шатанд Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төв, Хангайн бүсийн Мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж, идэвхжүүлэх үе шатанд Говийн бүсийн мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалтыг эхлүүлж, үйлдвэрлэл, борлуулалт, тарилт, арчилгаанд анхааран ажиллахаар төлөвлөжээ.

Үүнээс 100 тн үрийг богино болон урт хугацаанд хадгалах, 20 мянган тарьц, суулгацыг агуулах хүчин чадал бүхий “Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв 2022 оны 06 дугаар сард ашиглалтад орсон.

Тус төв нь модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Мөн жилд 30 тн ашигт бактери үржүүлж, 200 тн микоризтой хөрс бэлтгэх, малын бууц, үртэс, навч гэх мэт органик үлдэгдлийг ашиглаж жилд 12 тн биобордоо, 2,000 литр шингэн бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төвийг 2024 оны 06 дугаар сард нээхээр төлөвлөж байна.



Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ