Иргэнийг эрүүдэн шүүж, эзэнгүй 15 хэрэг тохсон гурван цагдаагийн хэрэг шүүхэд шилжлээ

admin
Иргэнийг эрүүдэн шүүж, эзэнгүй 15 хэрэг тохсон гурван цагдаагийн хэрэг шүүхэд шилжлээ
Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Харин 100 жилийн ойгоо цагдаагийн байгууллагын хамт олон таагүй олон мэдээгээр угтаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн гурван алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч иржээ. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн,  15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэм буруугүй этгээдэд хэрэг тохсон СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаа нарыг Эрүүгийн хуульд заасны дагуу  нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүү шүүлт тулгасан хэргээр АТГ-т шалгаж хэргийг прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар эрүүдэн шүүсэн болон хэрэг тохсон нь нотлогдсон бөгөөд энэ хэргийг үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нарт Эрүүгийн хуулийн 21.1.2 болон 21.12.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.  Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах 2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах 1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ. Шүүхээс цагдаагийн алба хаагчдыг гэм буруутай гэж үзэх юм бол дээрх хуулийн заалтаар ял оноох юм.

Эх сурвалж: Tac.mn


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг Налайхын үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал хутгалсан хэрэг гарчээ
Монголын жюү жицүчид ДАШТ-ээс гурван медаль хүртлээ
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг Налайхын үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал хутгалсан хэрэг гарчээ