admin
Хятад улс гадаадын тагнуулчийг мэдээлсэн иргэнээ 10-100 мянган юанаар шагнана
Хятад улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдалд халдсан, халдахаар завдсан талаар мэдээлсэн хүнд 100 мянган юан буюу 15 мянган ам.доллар олгохоор шийдвэрлэлээ. Хятад улсын Аюулгүй байдлын яамнаас гадаадын тагнуулын "явуулгыг" таслан зогсоохын тулд олон жилээр үргэлжлэх кампанит ажлыг явуулж байгаагийн нэгэн хэсэг нь "сэтгэлийн урамшуулал" хэмээн нэрлэсэн эл мөнгөн шагнал юм.
Мэдээллийн хэмжээнээс хамааран 10-100 мянга хүртэлх мөнгөн шагналыг олгох бөгөөд мэдээлэл нь үнэн бодитой, баталгаатай, шинэ байх шаардлагыг тавина гэжээ. БНХАУ-ын Дарга Ши Жиньпин 2016 онд эрх баригчдад хандан "Үндэсний аюулгүй байдал нь бүх ард түмний төлөөх энхийн үйлс юм" хэмээн тунхагдаж байв. 2017 онд Бээжин хотын захиргаанаас тагнуулчийг илчлэхэд тусалсан хүнд 75 мянган ам.доллар хүртэлх урамшууллыг олгож, нэг жилийн хугацаанд 5000 орчим тайлан мэдээ хүлээн авч байв.
Шинжлэх ухааны судлаачдаас эхлээд таксины жолооч хүртэл мэдээлэгчийн тоонд багтсаар байна.
Мөн Хятад улс нь Google, Youtube, Facebook, Instagram, Twitter, Wikipedia, Reddit зэрэг олон улсын томоохон платформыг хориглодог бөгөөд гадаадын мэдээллийн сайтууд руу ч нэвтрэх эрхгүй байдаг билээ.
Эх сурвалж: BBC
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл