admin
Улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одонгоо гардлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Холбогдох хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- Нийслэлийн есөн дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349, II зэргийн одонгоор 5,080 ээж;
- 21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6,496 ээж;
- Гадаадад оршин суугаа 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор гурав, II зэргийн одонгоор 71 ээжийг шагналаа.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл