admin
Иргэн Д. Отгонтуяаг шүүх хурал өнөөдөр болж байна
Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа хонож, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Д.Отгонтуяаг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа аж. Д.Отгонтуяа өнгөрсөн аравдугаар сарын 3-нд дабль стандартыг эсэргүүцсэн залуусыг хорьсон явдлыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэн, Хууль зүйн яамны гадна хоносон удаатай.
Түүний дараагаар цагдаа нар түүнийг барьж явахдаа гарыг нь гэмтээж, улмаар гар нь мөрнөөс дээш гарахаа байсан байна. Тэрбээр 8-12 насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж бөгөөд цар тахлаас үүдэн хоёр ч бизнес нь дампуурч орлогогүй болжээ . Тиймээс дабль стандартыг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлсэн боловч үг хэлж, өөрийн бодлоо илэрхийлснийхээ төлөө өнөөдөр тэрбээр шүүх хуралд орж байгаа юм.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл