admin
Нийслэлийн хилийн цэсийн маргааныг цэгцэнд оруулна
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Тус хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байв. Түүний дараагаар 1996 онд УИХ-ын тогтоолоор нийслэл болон дүүргүүдийн хилийн цэсийг тэлж, шинэчлэн баталсан байна.
Уг тогтоолын хоёрдугаар заалтаар Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг. Харамсалтай нь, энэ асуудал одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүйн улмаас нийслэл хот болон дээрх сумдын газар нутагт тодорхой хэсэгт давхцал үүссэн учир Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал:Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхийн тулд энэ онд Засгийн газрын 146 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 66 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 67 дугаар тушаал гарч, маргааныг эцэслэх Ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэгт салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн төлөөлөл, Төв аймаг болон Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын Засаг даргын орлогч гэхчлэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэ онд хэд хэдэн удаа хуралдсан байдаг. Нийслэл хотын зүгээс 1996 онд баталсан хилийн цэсээр газар нутгаа бататгах хүсэлтээ илэрхийлсэн бол сумдын зүгээс дахин хуваалт хийх саналтай байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэлтэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл