ХОМ: УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 2019-2020 онд 926 сая төгрөгөөр нэмэгдэж, 1.3 тэрбум төгрөгт хүрчээ

admin
ХОМ: УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 2019-2020 онд 926 сая төгрөгөөр нэмэгдэж, 1.3 тэрбум төгрөгт хүрчээ
Удахгүй шинэ он гарна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид цар тахлын хүнд хэцүү цаг үеийг туулж байна. Засаг солигдож, Монгол улс даяар эдийн засгийн хямрал нүүрлэж иргэд модоо барьж, эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхсөн өдрүүд үргэлжилсэн. Цар тахлын улмаас 2020 онд Монгол Улсын эдийн засаг сүүлийн 27 жилийн түүхэнд анх удаа 5.3 хувиар буурсан. Удаан хугацааны хөл хорио, хилийн хориг зэрэгтэй холбоотойгоор 27,000 аж ахуйн нэгж орлогогүй болж, 98,000 аж ахуйн нэгж Х тайлан ирүүлсэн гэсэн статистик гарсан билээ.
Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл гишүүний тухайд 2020 онд өөрийн орлого нь өмнөх жилээсээ 4.3 сая төгрөгөөр өссөн бол хадгаламж нь 5.6 сая төгрөгөөр өсөж, 495 сая төгрөг болсон өөрчлөлттэй байна.
Авлигатай тэмцэх газраас ил болгосон төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгээс: No description available.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 926 сая төгрөгөөр нэмэгдэж, 1.3 тэрбум төгрөгт хүрчээ.
2020 онд  " Төрийн хатан эрдэнэ"-ээр өргөмжлөгдөөд байсан тэрээр ашиг сонирхлын зөрчлийн улмаас хууль бус томилгоо хийсэн гэгдэж АТГ-аар шалгуулаад байсан ч "Ардын хүүхдийг ажилд авч болдоггүй нийгэм юм уу ?" хэмээн намжирдаж суусан нэгэн. Ямартай ч цар тахлын хүнд хэцүү жил түүний хувьд амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн бололтой.

Б.Эрдэнэзаяа


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө