admin
“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хуралд дэлхийн 150 гаруй улс орны төлөөлөгчид оролцлоо
“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг угтан НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй хот” сэдэвт дэлхийн хотуудын дарга, удирдлагуудын цахим чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Уг уулзалтад дэлхийн хотуудын дарга, удирдлагууд, хүүхэд залуус, НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөл оролцсон байна.
Харин манай улсаас Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр нийслэл Улаанбаатар хотоос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд болон онцлог ажлуудаас дурдаж, “Цаашид Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал бөгөөд энэ хүрээнд бусад хотын туршлагыг судалж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй” гэлээ. Мөн Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөлөл, аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих замаар эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг 2021-2025 онд хэрэгжүүлэхээр бодлого, төлөвлөгөөнд тусган ажиллаж байгаа талаараа танилцуулав.
Т. Лхамсүрэн
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл