admin
2030 гэхэд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэнэ
Манай орны усны ашиглалтын хэрэглээ жилд 500 гаруй сая м.куб байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд 570-590 сая м.куб болон нэмэгдсэн байна. Энэ байдлаараа 2030 он гэхэд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Усны хэрэглээ нэмэгдэж, нөөц багасан гол, горхи ширгэж байгаа энэ үед эдийн засгийн асуудал давхар хөндөгдөж байна. Манай улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа уул уурхайн салбар усгүйгээр юу ч биш болно. Ялангуяа өмнийн говийн бүсэд усны хэрэглээг тасралтгүй хангах газрын дороос гаргасан баялгаа нэмүү өртөг шингээн боловсруулахад ус хэрэгтэй. Тиймээс энэхүү асуудал дээр бодлогын өөрчлөлт хийхгүй бол ирээдүйд усны хомстол өмнийн говьд бий болох эрсдэл байна. Засгийн газрын тухайд гадаргын усыг хуримтлуулан усны нөөцийг нэмэгдүүлэх, усан цогцолбор барих ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, уул уурхайн олборлолт хүнд үйлдвэрлэлд 2030 оноос эхлэн газрын доорх ус ашиглуулахгүй байхаар шийдвэр гарган ажиллаж байгаа. Усгүйгээр ямар ч үйлдвэрлэл явах боломжгүй.
Манай улсын тухайд ус бохирдуулсны төлбөрийг 2012 онд баталсан боловч, 7 жилийн турш төлбөр авч чадаагүй байна. 2019 онд хуулийн төслийг шинэчлэн баталж 2020 онд Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг, Усны газрыг байгуулсан. Тус газар 2020 онд усны бохирдуулсан төлбөр гэж 83 сая төгрөгийг төвлөруулсэн бол 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 283 сая төгрөгийн төлбөрийг авчээ. Төлбөрийг тооцохдоо бохирдлын хэмжээнээс хамаарч, шатлалтай тооцож авдаг байна.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл