admin
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 104 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулна
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 90 орчим тэрбум төгрөг тавигддаг. Үүний 70 тэрбум нь мэргэжлийн боловсролын салбарт зарцуулагддаг. Харин үлдсэн нь цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийг дэмжих, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр гэсэн таван хөтөлбөрт зарцуулагддаг. Ирэх жилийн хувьд 104 тэрбум төгрөг тус санд тавигдсан. Үүнээс 70 тэрбум төгрөгийн асуудал төсвөөс боловсролын яам руу шилжиж байгаа учраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд 104 тэрбум төгрөг бүтнээрээ зарцуулагдана. Иймээс хэрэгжиж байгаа таван хөтөлбөрөө эргэж харах, дахин шинэчлэх ажлыг хийнэ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөрийг боловсруулна" гэв.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл