Малын сэг зэм устгахад зориулж Сүхбаатар аймагт 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгоно

admin
Малын сэг зэм устгахад зориулж Сүхбаатар аймагт 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгоно

Өвөлжилт хамгийн их хүндэрсэн Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны тавдугаар сарын 06-ны байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алдсан байна.

Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж хоёр тонн шатахууныг олгохоор болжээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл (2024.05.07) Сүхбаатар аймагт ажиллалаа.

Түүнчлэн Засгийн газар, улсын Онцгой комиссоос аймгийн Онцгой байдлын газарт хоёр ковш, “Ланд 76”, Эрдэнэцагаан сум дахь Гал унтраах аврах ангид “Ланд 78” автоамашиныг тус тус хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ