АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

admin
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

Лхагва гарагт болсон мөнгөний бодлогын хурлаар АНУ-ын төв банк өндөр инфляцыг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж 1.5-1.75 хувь хүргэлээ. Энэ нь 1994 оноос хойших хамгийн огцом өсгөсөн үзүүлэлт юм.

Тус төв банкны ерөнхийлөгч Жером Пауэлл хэвлэлийн хурлын үеэр “7 дугаар сарын хурлаар бодлогын хүүг дахин 0.5-0.75 нэгж хувиар өсгөх хүлээлтэй байна” гэж онцолжээ. Шинжээчид Холбооны нөөцийн банкийг бодлогын хүүгээ энэ онд 3.4% орчимд хүргэж нэмэгдүүлнэ гэж үзэж байгааг CNBC мэдээлсэн байна. АНУ-д инфляцын түвшин 1981 оноос хойш буюу 40 гаруй жилийн дээд түвшинд хүрээд буй. Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын хороо “инфляцыг зорилтот түвшинд хүргэх бодлого хэрэгжүүлэх үүргээ биелүүлнэ” гэдгээ мэдэгдэлдээ онцлон дурдсан. Мөн “цар тахлаас үүдсэн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэж инфляц өндөр түвшинд хадгалагдаж буй бөгөөд үнэ өсөх дарамт их байна. ОХУ-ын Украинд халдсан явдал нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхжилийг сааруулах нөлөө үзүүлж байгаа. Мөн БНХАУ-д ковидоос үүдэж хөл хорио тогтоосон нь нийлүүлэлтийн сүлжээний саатлыг даамжруулахаар байна ” гэжээ. Америкийн төв банк нь инфляцыг урт хугацааны дунджаар 2%-д тогтворжуулах бодлогын зорилт хэрэгжүүлдэг. Одоогоор инфляц дээрх шалтгаануудын улмаас 8.6% хүрээд буй нь үүнээс 4 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө 1.7% болгож 3 дугаар сарын төсөөллөөс 1.1 нэгж хувиар бууруулсан нь эдийн засагт нь хүндхэн сорилт бий болсныг харууллаа.   CNBC Fed

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ