Намар коронавирусийн шинэ хувилбар гарч ирнэ гэж дийлэнх эрдэмтэд тооцож байна гэв

admin
Намар коронавирусийн шинэ хувилбар гарч ирнэ гэж дийлэнх эрдэмтэд тооцож байна гэв
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээлэл хийв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2022 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт коронавируст халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад 3 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9,000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15,000 хүн нас барсан). Дэлхий дахинд КОВИД-19 халдварын эсрэг шинэ вакцин, эмийн хөгжүүлэлтийг хийсээр байна. Дэлхийн вакцины 5 том үйлдвэрлэгчийн нэг Новавакс компани нь  жилд нэг удаа тарих Томуу болон Ковид-19 халдварын эсрэг хосолсон тунтай вакцины туршилтыг хийж эхэлсэн ба эхний үр дүн сайн гарч, тус компани нь дэлхийн хүн ам жилд нэг удаа намар тарьдаг энэхүү вакциныг хийлгэдэг болно хэмээн зарласан байна. Ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон орон гаргаад байна. Европын холбооны зүгээс гишүүн орнууддаа ирэх намрын давалгаанд зориулсан зөвлөмжийг 2022 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ. Манай улсын хувьд бид дараагийн давалгаанд бэлтгэн хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа ба вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулах ажлуудыг хийж байна гэлээ  
 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ