Б.Бадамцэцэг: Төр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, бие муутай хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа тул НҮБ-д гомдол гаргаж байна

admin
Б.Бадамцэцэг: Төр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, бие муутай хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа тул НҮБ-д гомдол гаргаж байна
Хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн эдгээр өдрүүдэд хорт хавдраар өвдсөн охины ээж Б. Бадамцэцэг Нэгдсэн Үндэсний Байгууллага(НҮБ)-д албан ёсоор гомдол гаргах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Б.Бадамцэцэг: "Миний охин одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Хүүхдийн маань тархинд үхжилт явагдсан гэдгийг эмч нар хэлсэн. Тиймээс ч асар олон газраар явсан ч хүлээж авдаг хүн алга. Монголд миний охинтой адил өвчтэй 11,000 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Өнөөдөр 11,000 ээж нулимсаа урсгаж, төрийн удирдлагууд, сайд, дарга нартай уулзахад “Судалж үзье, бодъё, ярья” гэдэг хариуг л өгдөг. "Судалж, бодож үзнэ" гэдэг үгийн чинь цаана хэдэн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж байна вэ. Би дахиад хэзээ ч уйлахгүй. Яагаад гэвэл намайг төр өөрөө ингэж хатуужуулж байна. Урьд нь их зүйлд гомдож, нулимс асгаруулдаг байсан. Яагаад хичээж амьдраад байхад болдоггүй юм бэ. Иргэний төлөө хууль манайд огт алга" хэмээн хэллээ.  "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр (өчигдөр) ч би талбай дээр хандив цуглуулаад зогссон. Намайг талбай дээр хандив цуглуулж 20 гаруй хоног зогсоход төрөөс төсөв урсгаж, тэр их хэмжээний мөнгөөр хиймэл зүлэг дэвссэн, тайз зассан. Тэр тайзан дээрээ гараад “Хүүхдүүдээ нэгдүгээрт тавина” гэдэг үгийг л сайд нар хэлсэн. Төр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болон бие муутай хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Тийм учраас НҮБ-д албан ёсоор гомдол гаргахаар ээжүүдийн гарын үсэг, өргөдөл гомдлыг газар бүхнээс цуглуулсан. НҮБ-д хандъя гэхэд "Чиний үгийг хэн авдаг юм бэ" гэж тоомсоргүй хандах байдал ч үүсэж байгаа. Өнөөдөр хүүхдүүдэд тоглох талбай ч алга. Тоглох талбайгүй учраас гэртээ үлдээд цонхноос унаж амиа алдсан харамсалтай явдал ч гарч байна. Гэр хороололд хүүхдүүд шатаж нас барж байна. Ээж аав нь ажил хиймээр байна, тэр хүүхдүүдэд өдөр өнжүүлэх байхгүй" гэв.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ