Амь, Алба хоёроо ялгахгүй яваа Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга цагаан халаадтан Б.Бямбадоржын фактууд

admin
Амь, Алба хоёроо ялгахгүй яваа Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга цагаан халаадтан Б.Бямбадоржын фактууд

Ковидоор хөлжөөд улс төрийнхөн дунд гүйж яваа цагаан халаадтан Б.Бямбадорж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын өвчин болоод байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа 2021.02.08 хүлээн авсан. Хотын дарга Д.Сувъяабазарын хийсэн томилгоо.

Fact 1: Улсын нэгдүгээр эмнэлгийн захирлаар ажиллаж байх үедээ тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшлийн “Шинонмед” гэх эмнэлэг рүү зөөж, уг үйлдэл нь илчлэгдэн шалгагдаж эхлэхэд ичсэн үү бантсан уу тоног төхөөрөмжүүдийг буцаан өгсөн.

Fact 2: Б.Бямбадорж НЭМГ-ын даргаар томилогдсоны дараа буюу өнгөрсөн оны 5 дугаар сард түүний “шиномед” эмнэлэг дээр ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрөл гарсан.

Fact 3: “Шинонмед” эмнэлэг нь 60 ортой. Гэтэл эмнэлгийнхээ орны тоог 150 хэмээн мэдүүлж, Оринтал зочид буудалд ор дэлгэн эмчилгээ хийж байсан. 2021 оны 6 сараас 22 оны 1 сар хүртлэх хугацаанд нийт 4 тэрбум орчим төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан.

Тодруулбал:  Б.Бямбадоржийн эзэмшлийн “Шинонмед”  эмнэлэг нь өмнө нь “Туйплин шинэ зууны эмнэлэг”, “Эрин эмнэлэг” гэх зэрэг нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад “Шинонмед” болгон өөрчилжээ. “Шиномед” эмнэлгийн хувьцаа эзэмшигч “Хурилдуур” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Оюунгэрэл, НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн эхнэр.
Fact 4: Б.Бямбадорж томилогдоод НЭМГ-аас 3ахиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Одгэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 3.Отгонбаяр, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр зэрэг мэргэжилтнүүдийг халсан. Ингээд оронд нь төрийн албаны шалгалт ч өгөөгүй хүмүүсийг авч хууль бус томилгоо хийсэн.
Тодруулбал:  Өөрийн гэх хүмүүсээр хүрээлүүлж, нутаг ус, урьд нь хамт ажиллаж байсан хүмүүсээ ажилд авсан. НЭМГ-ын ажлыг сайжруулах, удирдлагын менежментийг боловсронгуй болгоход чиглэгдсэнгүй. Төрийн алба бус Б.Бямбадоржийн төрлийн алба болов. Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар шинээр томилогдсон Д.Х нь Б.Бямбадоржтой урьд нь хамт ажиллаж байсан, нэг нутгийн хүмүүс. Түүнчлэн Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргаар томилогдсон Б.Н нь мөн л Б.Бямбадоржтой нэг аймгийнх. Энэ мэтчилэн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.А, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилогдсон П.А нар нь эрх ашгийн зөрчилтэй тухайн албанд томилогдсон. Тэрбээр төрийн албыг танилын алба болгоод зогсохгүй хувийн эмнэлгийнхээ нэрийг өөрчилж, тендер “түүж”  коронавирусны ачаар халаасаа зузаалжээ.
Fact 5: Төсвийн хэмнэлт гэж дээр дооргүй ярьж, улсын төсөв хүндхэн байгаа энэ цаг үед төрийн албыг данхайлгаж, таван хэлтэстэй байсан НЭМГ-ыг найман хэлтэстэй, хоёр ч орлогч дарга, хоёр зөвлөхтэй болгон өргөтгөсөн.
Тодруулбал: Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016 оны дөрөвдүгээр тогтоол. Үүнд  “Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) нэгтэй, зуугаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь тасаг, албагүй, орон тоог нь долоогоос доошгүй байх чиглэл баримтлах гэж заасан байдаг.
Fact 6: Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл 20 сая төгрөгийн ханштай болсон гэх яриа салбарын хүмүүс дунд явна. Энэ мэт эрх мэдлээ ашиглан өөрийн хувийн бизнест давуу байдал олгож, ашиг сонирхолын зөрчил гаргасаар байтал холбогдох хууль хяналтын байгууллагууд хариуцлага тооцдоггүй нь гайхалтай.  Халаа сэлгээг дураараа хийж, хувийн эмнэлгээ ковидын эмчилгээ үзүүлэх эмнэлгийн тоонд багтаан их хэмжээний ашиг олсон, Амин хувийн бизнес төрийн албан ажил хоёроо ялгахгүй яваа цагаан халаадтан Б.Бямбадоржид хяналт шалгалт тавьж ажилладаг байгууллага гэж байна уу.. www.KEY.mn

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ