Төрөөс урсах Тэрбум Тэрбум төгрөгөнд донтсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Х.Бадамсүрэн тэтгэвэртээ гарах болоогүй юу

admin
Төрөөс урсах Тэрбум Тэрбум төгрөгөнд донтсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Х.Бадамсүрэн тэтгэвэртээ гарах болоогүй юу
  Олон мянган ажилтантай, том үйлдвэр удирдаж яваа захиралд хангамж байх ёстой. Ингэхдээ ажиллах хугацаанд нь  зах зээлийн дундаж үнээр 3 өрөө байрыг иж бүрэн тавилгатай нь хангана гэж заасан байдаг. Тэгвэл Х.Бадамсүрэн даргад тэрбумын байр, үнэтэй машин заавал байх ёстой юу. Уг асуудалтай холбогдуулан төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэрийн захирал сарын 15.5 саяын цалин авна, шинэ 570, үнэтэй хаусаар хангана гэсэн гэрээ, контракт огт байхгүй гэдгийг сануулж байв. Зайсан "Жардин" хотхонд Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр нийт 3 тэрбум 13 сая төгрөгөөр 202, 302 тоот орон сууцуудыг гараашийн хамт худалдан авч, үндсэн хөрөнгөндөө бүртгэсэн. Яг ямар зорилгоор эдгээр байруудыг худалдан авсан нь тодорхойгүй ба байрны ус дулаан СӨХ-ийн төлбөрт 2018-2019 онд гэхэд нийт 11,9 саяыг Эрдэнэт үйлдвэрээс гаргажээ. Сангийн яамнаас  Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалт хийхэд эл үйлдлийг илрүүлж дараах дүгнэлт, зөвлөмжийг өгч байв. Хэвлэлийнхэнд Эрдэнэт үйлдвэрийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Гантулга энэ асуудалтай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр хоёр байр байх нь байгаа. Гэхдээ ямар ч захирал дарга амьдрахгүй байгаа шүү дээ”гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Тэгвэл хүн амьдардаггүй үхмэл хөрөнгө байлгаж, урсгал зардлаа хүртэл үйлдвэрийн зардалд оруулан төлүүлэх ямар шалтгаан байна вэ. Цавчааны цуурай тасардаггүй “Эрдэнэт үйлдвэр” ээлжит хэнгэргээ дэлдээ  Үндэсний Аудитын газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨГГ-ын 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар нийт 231.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 19 алдаа, зөрчлийг илрүүлжээ.
  • Дотоод хяналтын хэлтэс нь ч ажлаа ном журмын дагуу хийдэггүй. Уг хэлтсийн ажиллах журмыг ч өдий хүртэл батлаагүй.
  • Аудитын дүгнэлтээс харахад Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ямар ч дотоод хяналтгүйгээр их хэмжээний санхүүгийн алдаа, зөрчилтэй үйл ажиллагаа явуулдаг.
  • Түүнийгээ нуун дарагдуулахын тулд Шилэн дансанд зарим мэдээллийг ил тод байршуулдаггүй.
  • Мөн, үйдвэрт хамааралгүй хүмүүсийн сургалтын төлбөрийг төлж, сандлын шигдээсүүдээ хаусаар шагнадаг.
Үндэсний Аудитын газрын шалгалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨГГ-ын 2021 оны санхүүгийн тайланд илэрсэн зөрчлөөс дурдвал
  • Эрдэнэт үйлдвэрийн удирдлага 2020 онд хийсэн үл хөдлөх хөрөнгө болон бусад үндсэн хөрөнгүүдийн үнэлгээг 2021 онд албан ёсоор 1 удаа, албан бусаар 3-4 удаа өөрчилжээ. Үүнээс үүдэн нийт 124.89 тэрбум төгрөгийн зөрүү үүсгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ ойрын жилүүдэд данснаас хасагдах байсан дахин үнэлгээ хийх шаардлагагүй, эдийн засгийн үр өгөөжгүй болсон хөрөнгүүдийг хэт өндөр дүнгээр үнэлсэн. Ингэснээр байгууллагын ашгийг хийсвэрээр нэмэгдүүлсэн байна.
  • "Люксвүүд групп" ХХК-аас 1.4 тэрбум төгрөгөөр 19 амины орон сууц худалдан авч байгаа аж.
Тодруулбал, эдгээр амины орон сууцууд нь дундаж хэрэглээнээс хэтэрхий том буюу 180-280 метр квадрат хүртэлх талбайтай байна. Уг амины орон сууцуудыг худалдан авахдаа 1.4 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 80 хувийн гүйцэтгэлээр тооцоо нийлж гэрээний дагуу төлбөрийг төлжээ. Эдгээр хөрөнгийг 100.0 хувь гэрээний үнээр хөрөнгөд бүртгэж, төлөгдөөгүй 20.0 хувиар өглөг үүсгэсэн байна.
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 8 дугаар бүлэгт заасныг зөрчиж, үйлдвэрийн ажилтан болон тэдгээрт хамааралгүй хүмүүст нийт 74.2 сая төгрөгийн сургалтын төлбөр олгосон байна.
  • Нийт 66 хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, үйлчилгээ авч, төлбөр төлсөн. Үүнээс өөрийн албан ёсны веб сайтгүй буюу редакцгүй 13 хэвлэл мэдээллийн байгууллагад ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус, ажил гүйцэтгэснийг нотлох баримтгүй байхад 162 сая төгрөг төлсөн.
  • Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудад шүүхийн шийдвэрийн дагуу 108.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоход байгууллагаас төлсөн бөгөөд холбогдох буруутай албан тушаалтнаар төлүүлээгүй байна.
  • Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн цехүүд буюу үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлээс бусад үйл ажиллагаа эрхэлдэг 11 нэгжээс Сэлэнгэ аялал жуулчлалын бааз, түүний харьяа зочид буудал, оёдлын цех, ресторан, соёлын ордон, дээд сургууль зэрэг өөрийгөө санхүүжүүлэх боломжтой нийгмийн цехүүд алдагдалтай ажиллаж байна. Улмаар Нийгмийн цехүүдийн 2021 оны санхүүгийн тайлан дахь алдагдлын хэмжээ 19.5 тэрбум төгрөг болжээ.
  • Шилэн дансны цахим хуудсанд тайлант онд нийт 6.347 тэрбум төгрөгийн 4562 мэдээллийг ил тод байршуулах ёстой байсан. Гэвч  819.2 сая төгрөгийн 68 мэдээллийг ил тод байршуулаагүй байна.
Энэ мэт “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон асуудал, үйл ажиллагааны доголдол гарсаар байна. Үндэсний аудитын газрын илрүүлсэн алдаа, зөрчлүүд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас халж, хариуцлага тооцох хангалттай шалтгаан гэж харж байна. Гэвч төрийн албаны хуулиар тэтгэврийн насанд хүрсэн ч тэр албан тушаалдаа суусаар л байг уу.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ